Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын ээлжит VI дугаар хуралдаан боллоо.

2022-06-30

Сумын ИТХ-ын ээлжит VI дугаар хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10:40 цагт Иргэний танхимд боллоо.

Хуралдаанд 8 төлөөлөгч танхимаар, 2 төлөөлөгч цахимаар  нийт 10 төлөөлөгч оролцож, ээлжит  VI дугаар хуралдаан 66,6%-ийн ирцтэй хуралдлаа.

Хуралдааныг сумын ИТХ-ын дарга В.Сумъяа нээж үг хэлснээр  эхлэв.

Дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

  1. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлт
  2. ОНХС-ийн хөрөнгөөр 2021 онд хийгдсэн ажлын гүйцэтгэл, 2022 онд хийгдэж байгаа ажлын явц
  3. Сум хөгжүүлэх сангийн тайлан 
  4. 2022 оны татварын орлогын төлөвлөгөөний хагас жилийн биелэлт 
  5. Төсөвт байгууллагуудын 2022 оны хагас жилийн төсвийн гүйцэтгэл
  6. Төсөвт байгууллагуудын хөрөнгө актлах тухай

Хэлэлцэх асуудал дууссан тул 14:05 цагт хуралдааныг ИТХ-ын дарга В.Сумъяа хааж, үг хэлснээр сумын ИТХ-ын ээлжит  VI  хуралдаан  өндөрлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1301
509 / 39%
413 / 32%
185 / 14%
194 / 15%