Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2022 оны анхан шатны тэмцээнийг зохион байгууллаа.

2022-11-25

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор  зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2022 оны анхан шатны тэмцээнийг 2022.11.25 ны өдөр иргэний танхимд зохион байгууллаа. Тэмцээнд өөрсдийн баг, албан байгууллагыг төлөөллөн улсын цолгүй, насанд хүрсэн эрэгтэй 16, эмэгтэй 4 шатарчин оролцлоо. Хамгийн ахмад нь 81 настай, хамгийн залуу нь 26 настай шатарчид байлаа.  Эмэгтэй тойргийн систем, эрэгтэй 7 өргийн швейцарь систем ашиглан тоглууллаа.

Эрэгтэй төрөлд:

1-р байр Шотой багийн шатарчин Д.Содномдаржаа

2-р байр Батсуурь багийн шатарчин Ш.Мижиддорж

3-р байр Алтай-Улиастай эрчим хүч байгууллагын шатарчин Т.Ууганбаатар

Эмэгтэй төрөлд:

1-р байр ЕБС-ийн шатарчин Б.Алтанцэцэг

2-р байр ЕБС-ийн шатарчин Ё.Жавзандолгор

3-р байр ЗДТГ-ын шатарчин Ш.Нацаг-Юм 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%