Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит VIII дугаар хуралдаан боллоо.

2022-12-20

Сумын ИТХ-ын ээлжит VIII дугаар хуралдаан 2022.12.20-12.21-ний өдрүүдэд 73,3%-ийн ирцтэйгээр соёлын төвд хуралдлаа.  Хуралдаанд урилгаар төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, багийн Засаг дарга нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Доорх асуудлуудыг хэлэлцэн баталж, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргалаа. 
1. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны тайлан
2. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт
3. ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2023 онд хийгдэх төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө
4. 2022 оны Татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны татварын орлогын төлөвлөгөө
5. Сумын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах
6. Төсөвт байгууллагуудын 2022 оны төсвийн гүйцэтгэл, 2023 оны төсвийн төсөл батлах
7. Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төсөл
8. Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоол хүчингүй болгох
9. Усны аюулгүй байдлын багийг шинэчлэн байгуулж, төлөвлөгөө батлах
10. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах
11. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө батлах

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%