Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн ИТХ-ын 2022.12.30-ны өдрийн 189 тоот албан бичгийг үндэслэн удирдамж боловсруулж, дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллаа.
- Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын бага хурлын гишүүдийн үйл хэргийг ИТХ-ын албан ёсны пэйж болон сумын фэйсбүүк группд байршуулан цахимаар сурталчилж ажиллаа.
- Үндсэн хуулийн өдөрт зориулсан "Хасаа харваа"-ны тэмцээнд нийт 21 хүн цуваа харваснаас ЗДТГ-ын жолооч М.Баттөр тэргүүн байр, ЗДТГ-ын дарга Д.Рэнчинсамбуу дэд байр эзэллээ.
.
- Үндсэн хуулийн өдөрт зориулж төрийн албан хаагчид, ард иргэдийн дунд үндсэн хуулийн талаар сургалт, мэдээллийг хийж нийт оролцогчдын дунд зохион байгуулсан "Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ?" АХА тэмцээнд ЗДТГ-ын БОХ-ын улсын байцаагч М.Баянмөнх тэргүүн байр, ЕБС-ийн нийгмийн ухааны багш Ц.Ганбат дэд байр эзэллээ.