Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын ээлжит IX дүгээр хуралдаан боллоо.

2023-03-24

Сумын ИТХ-ын нэгдүгээр улирлын ээлжит IX дүгээр хуралдаан 2023.03.24-ний өдөр танхимаар 6, цахимаар 4 нийт 10 төлөөлөгч оролцож 66,6%-ийн ирцтэйгээр иргэний танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
1. Аймгаас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг хэлэлцээд зөвшөөрөхгүй байхаар шийдвэрлэсэн.
2. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай
4. Тэжээвэр мал амьтан, нохой гахайны журам батлах тухай
5. Хоршоо дэмжих сангийн зээлийн сонгон шалгаруулалт хийх тов тогтоох, тэргүүлэх чиглэл батлах тухай
6. ОНХС-аар хийгдэх төсөл, арга хэмжээний явц үр дүнд хяналт хийх иргэдийн хяналтын бүлэг байгуулах тухай
7. Мал эмнэлгийн 2024 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалга батлах тухай
8. ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
9. Хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
10. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай
11. Үндсэн хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл олгох тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%