Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Багийн иргэдийн Нийтийн хурлууд зохион байгуулагдлаа.

2023-04-12

2023 оны 04 сарын 06-ны өдрийн 16 цагт Соёлын төвд Шотой 4-р баг, 04 сарын 07-ны өдрийн 16 цагт Соёлын төвд Батсуурь 5-р баг, 04 сарын 08-ны 12 цагт Гацааны үзүүрт Жаргалант 2-р баг, 04 сарын 12-ны өдрийн 12 цагт Зүрхэд Сангийндалай 3-р багууд тус тус нэгдүгээр улирлын ээлжит хуралдаануудаа хийлээ. 

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 

1. БИНХ-ын хуралдаан даргалагч сонгох
2. Багийн Засаг даргын тайлан хэлэлцэх
3. Эцэг мал ялгах тухай
4. Малын сэг зэм цэвэрлэх тухай
5. Хадлангийн талбайн газрыг хаших тухай
 
 
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хийх ажилд иргэдийн саналыг цаас болон цахим хэлбэрээр авлаа. Сумын Засаг дарга Б.Оргилсайхан, ЗДТГ-ын дарга Д.Рэнчинсамбуу нар сум орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Мөн төрийн албан хаагчид, сургалт мэдээллийг хийлээ.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%