Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2022-12-20 Дугаар:18 Нээгдсэн:156

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.12.20                                                                                        Дугаар 18                                                                         Тэгш

 

Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Сумын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг хавсралтаар баталсугай. 

2. Сумын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэхийг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%