Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:01 Нээгдсэн:104

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                                        Дугаар 01                                                                         Тэгш

 

  Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 6/199 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой гэж санал ирүүлсэн сумын хэмжээний нийт талбайд зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсүгэй.

2. Шийдвэрийг дээд шатны төрийн захиргааны байгууллагад хугацаанд нь хүргүүлж, ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%