Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:02 Нээгдсэн:93

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                              Дугаар 02                                                                                        Тэгш

 

Төлөвлөгөөнд тодотгол хийх тухай 

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, “ХИДРО ИНЖЕНЕРИНГ” ХХК-ний 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/80 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь төслийн хүрээнд Хүүхэнтэй амны булагт хөв цөөрөм байгуулах газрыг сумын газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотголоор оруулж, хавсралтаар баталсугай.

2. Хавсралтад заагдсан газрыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу эзэмшүүлэхийг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай..

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%