Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Журам батлах тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:04 Нээгдсэн:163

                                                      

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                              Дугаар 04                                                                                        Тэгш

  

  Журам батлах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Сумын төвд тэжээвэр мал амьтан нохой, гахай тэжээх журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтийг хангаж, ажиллахыг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/, мал эмнэлгийн тасгийн дарга /Ц.Ганболд/ нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%