Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Иргэдийн хяналтын бүлэг байгуулах тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:06 Нээгдсэн:182

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                              Дугаар 06                                                                                       Тэгш

 

 

  Иргэдийн хяналтын бүлэг байгуулах тухай

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалаар батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Оройнтовгор, Жаргалант багийн төв барих төсөл, арга хэмжээний явц, үр дүнд хяналт хийх иргэдийн хяналтын бүлгийг 7 хүний бүрэлдхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:

Б.Доёддорж /ИТХ-ын төлөөлөгч/

Г.Батжаргал / ИТХ-ын төлөөлөгч/

Ц.Баянмөнх /БОХ-ын улсын байцаагч/

Ч.Ариунчимэг /Оройнтовгор багийн иргэн/

Л.Түмэнжаргал /Оройнтовгор багийн иргэн/

З.Наранцэцэг /Жаргалант багийн иргэн/

Б.Батсуурь /Жаргалант багийн иргэн/

2. Орон нутгийн хөгжлийн сангийн журмыг үйл ажиллагаандаа баримтлан, хяналтыг төсөл эхлэхээс дуусах хүртлэх хугацаанд батлагдсан маягтын дагуу хийж,  дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг иргэдийн хяналтын бүлэгт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%