Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:10 Нээгдсэн:93

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                              Дугаар 10                                                                                       Тэгш

 

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах

салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд:

Зөвлөлийн дарга: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

           Зөвлөлийн дэд дарга: Сумын Засаг дарга

            Нарийн бичгийн дарга:– ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн

                       Гишүүдэд:  Засаг даргын тамгын газрын дарга

Бүрэн дунд сургуулийн захирал

Соёлын төвийн эрхлэгч 

Цэцэрлэгийн эрхлэгч 

Эрүүл мэндийн төвийн эрхлэгч

Мал эмнэлгийн тасгийн дарга

БОХ-ын улсын байцаагч

Сумын Нийгмийн ажилтан

Бүрэн дунд сургуулийн Нийгмийн ажилтан

Хэсгийн төлөөлөгч

Хэсгийн цагдаа

Багийн засаг дарга нар

2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн чиглэлээр нийгмийн дэг журмыг хангуулах ажлыг оновчтой төлөвлөн, хийх ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг шуурхай эрчимтэй зохион байгуулж, иргэдэд нээлттэй, ил тод сурталчилан мэдээлж, ажлын явц, үр дүнг улирал, хагас, бүтэн жилээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд танилцуулж, тайлагнаж ажиллахыг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга /В.Мөнх-Уянга/-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%