Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Огноо: 2022-12-20 Дугаар:23 Нээгдсэн:137

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.12.20                                                                              Дугаар 23                                                                                       Тэгш

 

 

Байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээний

төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай. 

2. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэхийг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5550
4104 / 74%
906 / 16%
262 / 5%
278 / 5%