Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл авах тухай

Огноо: 2023-03-24 Дугаар:11 Нээгдсэн:100

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023.03.24                                                                              Дугаар 11                                                                                       Тэгш

 

 

  Үндсэн хөрөнгө олж авах зөвшөөрөл олгох тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1. Ерөнхий боловсролын сургуулийн албан хэрэгцээнд шаардлагатай байгаа 2,200,000 /хоёр сая, хоёр зуун мянга/ төгрөгний үндсэн хөрөнгө худалдан авахыг зөвшөөрсүгэй.

2. Үндсэн хөрөнгө худалдан авах ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу зохион байгуулж, хөрөнгийн хөдлөлийг нягтлан бодох бүртгэлийн тайланд тусган ажиллахыг Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч /Г.Анхбаяр/-т даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын өмч хамгаалах зөвлөл /Г.Пүрэв/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                   В.СУМЪЯА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%