Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:01 Нээгдсэн:128

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2022.03.16                                                      Дугаар 01                                                                Тэгш

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 тоот тогтоолоор батлагдсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосугай.
  2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүнээр Төлөөлөгч В.Сумъяа, В.Мөнх-Уянга, М.Цэнд-Аюуш, Н.Өлзийдэлгэр, М.Дэлгэрсайхан, Б.Шинэцэцэг, Г.Батжаргал нарыг сонгож, баталсугай.
  3. Зөвлөлийн ажиллах журмыг баримталж, үйл ажиллагаагааныхаа хэрэгжилтийг жилд нэг удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг Зөвлөлийн дарга /В.Сумъяа/-д үүрэг болгосугай.
  4. 4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА В.СУМЪЯА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%