Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулах тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:06 Нээгдсэн:132

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.03.16                                                      Дугаар 06                                                                Тэгш

Хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь заалт, 4 дүгээр зүйл, 7 дугаар зүлйийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга: Н.Өлзийдэлгэр  /ИТХ-ын Төлөөлөгч/

Гишүүд: Ю.Цэнд-Аюуш /Төрийн сангийн мэргэжилтэн/

    В.Мөнх-Уянга: /ИТХ-ын Төлөөлөгч/

    Н.Бадамгарав /Аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал     хариуцсан мэргэжилтэн/

    Нарийн бичгийн дарга: Б.Адъяа /Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн/

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн журмыг үйл ажиллагаандаа баримтлан, хяналт шалгалтын дүнг улирал бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг хяналт тавих орон тооны бус зөвлөлд үүрэг болгосугай.
  2. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА                                  В.СУМЪЯА

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%