Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тов тогтоох тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:07 Нээгдсэн:148

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.03.16                                                      Дугаар 07                                                                Тэгш

Тов тогтоох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тогтоосугай.
  2. Товлосон хугацаанд багтааж төслийг сонгон шалгаруулахыг Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороонд үүрэг болгосугай.
  3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%