Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Амьжиргаа дэмжих зөвлөлийн бүрэлдхүүнийг шинэчлэн батлах тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:09 Нээгдсэн:125

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.03.16                                                      Дугаар 09                                                                Тэгш

Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ж.Уянсанаа /Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

Б.Одонзаяа /Төрийн байгууллагын төлөөлөл/

Ю.Энхбаатар /Төрийн байгууллагын төлөөлөл/

Б.Бадамцэцэг /Иргэний төлөөлөл/

Г.Хоролгарав / Иргэний төлөөлөл/

У.Оюунгэрэл / Төрийн бус байгууллагын төлөөлөл/

Б.Баяраа /Төрийн бус байгууллагын төлөөлөл/

  1. Зөвлөлийн дүрмийг баримтлан, үйл ажиллагаагааныхаа тайланг жилд нэг удаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг Зөвлөлийн даргад үүрэг болгосугай.
  2. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Удирдлага зохион байгуулалт, хууль эрх зүй, нийгмийн бодлогын хороонд даалгасугай.
  3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%