Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

  Урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэр, төрөл, зардал, тоо хэмжээний 2022 оны захиалгыг батлах тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:10 Нээгдсэн:142

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.03.16                                                      Дугаар 10                                                                Тэгш

              Урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэр, төрөл, зардал, тоо хэмжээний 2022 оны захиалгыг батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэр, төрөл, зардал, тоо хэмжээний 2022 оны захиалгыг хавсралтаар баталсугай. 
  2. Батлагдсан захиалгыг аймгийн Мал эмнэлэгийн газарт хугацаанд нь уламжилж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д даалгасугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%