Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын ИТХ

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

Огноо: 2022-03-16 Дугаар:11 Нээгдсэн:120

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022.03.16                                                      Дугаар 11                                                                Тэгш

Төлөвлөгөөнд тодотгол хийх тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 350 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

  1. Тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мод үржүүлгийн 2 га газар, мод тариалах 21 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, нэмэлт тодотгол хийж хавсралтаар баталсугай.
  2. Батлагдсан төлөвлөгөөний дагуу мод тарих ажлыг эрчимжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д үүрэг болгосугай.
  3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын хороонд даалгасугай.

 

ДАРГА                                   В.СУМЪЯА

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%